А.Ариунзаяа: Тусгай олимпын наадамд оролцох хүүхдүүдээ дэмжиж ажиллана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монголын тусгай олимпын Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Спорт хариуцсан захирал Э.Уянга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 12-р сарын 3 буюу Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл өгсөн юм. Мөн Тусгай олимпод оролцох хүүхдүүдээ дэмжихэд хамтарч ажиллах талаар санал солилцов. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Тусгай олимпын Өвлийн наадам 2023 оны 1-р сард ОХУ-ын Казань хотод, Зуны наадам Герман Улсын Берлин хотод мөн 2023 онд зохион байгуулагдана. Тусгай олимпод дауны хам шинж, аутизмын эмгэг, саажилт зэрэг оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус оролцдогоороо Паралимпаас ялгаатай. Монгол Улсын баг тамирчид 2015 … Continue reading А.Ариунзаяа: Тусгай олимпын наадамд оролцох хүүхдүүдээ дэмжиж ажиллана